Эрүүл мэндийн мэдээлэл

Солонгосын эрүүл мэндийн холбооны Чүннам салбар
  • Утас

    042-532-9890

  • Мейл

    koo4179@kahp.or.kr

  • Вэб хуудас

    http://daejeon.kahp.or.kr

  • хаяг

    Тэжонь хот Согү Керюнру 428 Солонгосын эрүүл мэндийн холбоо

  • Эмчилгээ оношилгооны тасаг

    дотор, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, эмгэгзүй

  • Хүлээн авах цаг

    Даваа-Баасан гаригт 08:00 - 17:00 Бямба гаригт 08:00 - 13:00

  • Амралтын өдөр

    Ням гариг, амралтын өдрүүд

Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

Манай солонгосын эрүүл мэндийн холбооны Чүннам салбарт анхаарал хандуулж, вэб хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлж байна.

Манай холбоо 1964онд байгуулагдсанаас хойш солонгосын 16хот, мужид эрүүл мэндийн сургалт явуулах, өвчин эмгэгийг эрт илрүүлж оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэх зэргээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн индекс тогтоох судалгааны ажил, эрүүл мэндийн бодлоготой холбогдсон улсын төсөл, амьдралын төвшин доогуур иргэдэд хандсан халамжийн үйлчилгээ зэрэг нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулж байна.

Манай эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг насан туршид нь сахин хамгаалах бодлого баримталдаг бөгөөд шинжилгээний дараа эмгэг оношлогдсон өвчтөнүүдийг эмчлэх мэргэжлийн баг эмчилгээ явуулж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологт MD-CT, 1.5T MRI зэрэг аппаратаар оновчтой, итгэж болохуйц шинжилгээ хийж байна.

Бид ард иргэдэд дээд зэргийн эрүүл мэндийн шинжилгээ хийхээс гадна эрүүл мэндийн сургалт, лекц, семинар явуулах, эрүүл мэндийн шинэ мэдээлэл түгээх зэргээр иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхийн төлөө хүчин зүтгэж эрүүл мэндийн шилдэг байгууллага болж ажиллахаа амлаж байна.

Манай вэб хуудсанд таны эрүүл мэндийн мэдлэгт нэмэр болох мэдээллүүд их байгааг дуулгахад таатай байна.

Бидний бэлдсэн мэдээллүүд илүү олон хүмүүст хүрч эрүүл амьдралыг бэлэглээсэй гэж хүсэхийн ялдамд манай хамт олон үйлчлүүлэгч та бүгдийн эрүүл мэндийн төлөө судалгаа шинжилгээ хийх зэргээр хичээж ажиллахаа амлаж байна.

Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Солонгосын эрүүл мэндийн холбооны Чүннам салбарын эрүүл мэндийг дээшлүүлэх хэсгийн дарга

 

Онцлог давуу талууд

 

Эмчилгээний тасаг : дотор, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, эмгэгзүй

Цагийн хуваарь : Даваа-Баасан гаригт 08:00 - 17:00 Бямба гаригт 08:00 - 13:00

Амралтын өдөр : Ням гариг, амралтын өдрүүд

Тоног төхөөрөмж : Хөхний зургийн аппарат 4, компьютер томографф1, MRI 1

түүх

  1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийг сайжруулах эмнэлэг (WHO HPH)
  2. Тэргүүний  дотоод эрхтний утас‘ баталгааг авсан.
  3. Тамхинаас гарах эмчилгээний хамтарсан ажиллагаагаар тэргүүний байгууллагаар шалгарав.
상단으로 이동