Тэжон хотын эмчилгээ аялал
Эрүүл мэндийн мэдээлэл
Жуулчны мэдээлэл
Холбогдох
Мэдээллийн хэрэглээ
Урьдчилан сэргийлэх үзлэг нь ямар нэг шинж тэмдэггүй нууц явагдаж байгаа өвчнийг эрт илэрүүлж эмчилгээг эрт хийх зорилготой бөгөөд энгийн шинжилгээгээр илэрдэггүй ходоодны хавдар, уушигны хавдар, шулуун гэдэсний хавдар гэх мэт хүнд өвчнийг илэрүүлэх шинжилгээ юм. Хүн тус бүр өөрийн нас хүйс биеийн онцлогт тохируулж нэмэгдэл шинжилгээг хийлгэх нь зохистой.
Амархан ядрах ямар нэг шалтгаангүйгээр турсан тохиолдолд
Биеийн аль нэг хэсэгт удаан хугацаагаар өвдсөн тохиолдол
Мөр хөших цээжээр өвдөлт өгсөн тохиолдолд
Шатаар өгсөхөд амархан амьсгал давчдах тохиолдолд
Ам их цангаж шээс ойрхон гарсан тохиолдолд
Хөхний хавдар умайн хавдар яс сийрэгжих өвчинд өртөгдөж болзошгүй эмэгтэйчүүд
Хэвлийн доод хэсгээр зовиурлах буюу өтгөн хаталттай ба ойрхон суулгадаг үед
Тодорхой нарийн шинжилгээ хийлгэхийг хүссэн тохиолдолд
Хурим хийх гэж байгаа хосууд
үндсэн шинжилгээ, нарийвчилсан шинжилгээ, нэмэлт нарийвчилсан шинжилгээ, хэвтэж хийлгэх шинжилгээний хөтөлбөр,сонголтоор хийх шинжилгээ гэх мэт дараалсан мэргэжлийн урьдчилан сэргийлэх шинжилгээний хөтөлбөрөөр дээд зэргээр сэтгэл хангалуун байдлыг бэлэглэх болно.
ерөнхийдөө 40 өөс доош насны хүмүүс хийлгэхэд тохиромжтой биеийн өндөр, жин, биеийн бүтэц гэх мэт бие бялдарын үзүүлэлтийг хэмжихээс гадна цусны шинжилгээ, эхо, бодисын солилцооны шинжилгээ зэрэг энгийн хэмжил зүйн шинжилгээ юм.
нэмэлт шинжилгээ нь эмэгтэй, эрэгтэйн эхо, шинжилгээ зүрх судасны нарийн шинжилгээ, яс сийрэгжилтийн нарийн шинжилгээ гэх мэт нэмэлтээр илүү өргөн хүрээний шинжилгээг төвөггүйгээр сонгож болно
өргөн хүрээний илүү нарийн шинжилгээний хөтөлбөрөөр голдуу хавдар, эрхтэн тус бүрийн эмгэгүүдийг эрт илэрүүлэх шинжилгээний төрлүүд хамаарна. өдөр нь1-2 ба 2-3 өдөр шаардагдах бөгөөд ажлын ачаалал ихтэй хүмүүсд тохирсон нэгдсэн шинжлгээний хөтөлбөр юм.
хувь хүн өөрийнхөө санаа зовж байгаа эмгэгийн талаар илүү нарийн онош тодорхойлох хөтөлбөр юм. үндсэн, нарийвчилсан ,нэмэлт шинжилгээн дээр нэмээд тархины цусан хангамжын, зүрх судасны, ходоод гэдэсний, яс сийрэгжилтийн , эмэгтэйчүүдийн, B элэгний үрэвслийн гэх тэт төрөлжүүлсэн шинжилгээнүүдийг сонгож хийлгэж болно.
※шинжилгээний хөтөлбөр нь тухайн эмнэлгээс шалтгаалаад өөр байж болно.
Нийгмийн оролцоо төгс болсон үеээс стресс ,биеийн хүчний хөдөлгөөн дутагдалтай, амьдарлын хэвийн хэмнэл алдагдах, зэргээс болоод биед өөхний хуримтлал бий болдог энэ үеээс эхлээд архаг өвчнийг эрт илэрүүлэх ба өвчнийг эрт эмчилж биеийн эрүүл мэндээ сахих чухал үе юм.Үндсэн шинжилгээ хийхэд л болно
Эрүүл мэндийн үзлэгийн зүйлсБие бялдарын үзүүлэлтийг хэмжих, стресс биеийн онцлог чанар, амин дэмийн зөвөлгөө, ходоод дурандах эсвэл ходоодны тодруулагч бодистой зураг авалтаар ходоодны шинжилгээг хийх, хөхний шинжилгээ ,цээжний рентген зураг авах, хэвлий болон хэвлийн доод хэсгийн эхо, зүрхний бичлэг, шээсний шинжилгээ ,цусны шинжилгээ элэгний үйл ажиллагааны шинжилгээ, В элэгний үрэвсэл , C элэгний үрэвсэл, цусандах өөхний ихсэлт, саахрын шижин өвчин, ходоодны бактерийн шинжилгээ, амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, бөөрний үйл ажиллагааны шинжилгээ, өтгөний шинжилгээ, умайн хүзүүний хавдрын шинжилгээ, болон бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ гэх мэт
30нас хүртэл нуугдмал байсан янз бүрийн эмгэгүүд энэ наснаас эхлээд илэрч гарч ирдэг бөгөөд насанд хүрэгчдийн өвчний их суурь болдог учраас заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай Даралт ихсэх, зүрхний судасны нарийсал, титэм судасны өвчнүүд,гэх мэт зүрх судасны өвчнүүдийн шинж тэмдгүүд аажмаар илэрдэг учраас энэ үед эрүүл мэндийн үзлэг шинжилгээ заавал хийх шаардлагатай .
Эрүүл мэндийн үзлэгийн зүйлсХөгшрөл эхэлж байгаа энэ үед тархины цусан хангамжын болон бусад архаг өвчнүүд ходооны хавдар зэрэг удаан хугацаагаар явагддаг өвчнүүд элбэг байдаг үе билээ. Ялангуяа амьдралын хэв заншилаа өөрчилөөд ч эртнээс эхэлсэн өвчнийг эмчлэхэд хүндрэлтэй байдаг
Эрүүл мэндийн үзлэгийн зүйлсЖилд 1 удаа эмчээс зөвөлгөө авч өөртөө таарсан шинжилгээг хийх нь зөв. Ялангуяа баталгаажаагүй эм тариа тэжээлийн эмүүдээс болгоомжлох хэрэгтэй.