Тэжон хотын эмчилгээ аялал
Эрүүл мэндийн мэдээлэл
Жуулчны мэдээлэл
Холбогдох
Мэдээллийн хэрэглээ
Яаралтай түргэн тусламж мэдээллийн төв нь иргэдэд эмнэлгийн талаархи танилцуулга өгөх, өвчний талаархи зөвлөгөө өгөх зэргээс гадна 119 буюу Яаралтай тусламжийн үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа нөхцөлд үйл ажиллагааны дутагдлыг нөхөж, яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөнд эмнэлгийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжоор хангадаг. Яаралтай үзлэг оношлогоонд шаардлагатай тоног төхөөрөмж, мэс заслын өрөө зэрэг дутагдсаны улмаас өөр эмнэлэгт хүргэх зайлшгүй шаардлагатай зарим тохиолдолд боломжит эмнэлгүүдийн талаархи мэдээллийг хүргэх, яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөнд эмнэлгээ зөв сонгоход нь туслах зэргээр үзлэг оношлогооны цагийг хэмнэж өгдөг.
Дотоод дахь 12 бүс нутгийн яаралтай түргэн тусламжийн төвд байрлаж тухайн бүс нутгийн яаралтай эрүүл мэндийн үйлчилгээний талаархи мэдээллийг цуглуулан, боловсруулж түргэн тусламжийн машинаар хангадаг байгууллага, хувь хүнийг мэдээллээр хангадаг. Өнөөдрийн байдлаар дотоодын яаралтай түргэн тусламжийн системд Гал командын 119 яаралтай түргэн тусламж болон эмнэлгийн яаралтай түргэн тусламж гол үүрэг гүйцэтгэж байна. Тус тусдаа хүлээсэн үүрэг бүхий буй байгууллагууд тул нягт холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бий болгоход холбох үүрэг гүйцэтгэж буй байгууллага нь Яаралтай түргэн тусламж мэдээллийн төв юм.
24 цагийн турш, жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг тул мэдээллийн ажилтан өвчтөний биеийн байдалд тохирсон эмнэлгийг байгууллагыг сонгоход тусална. Тус төвд мэргэжлийн эмч нар байрлан ажилладаг тул утсаар эрүүл мэндийн талаарх зөвлөгөө, яаралтай түргэн тусламжийн арга хэмжээний заавар өгөх боломжтой. Түргэн тусламжийн машин шаардлагатай тохиолдолд 119 яаралтай түргэн тусламжийн төвтэй холбож өгнө. Гадаад өвчтөнд зориулан эрүүл мэндийн үйлчилгээний талаархи мэдээлэл өгөх, яаралтай түргэн тусламж шаардлагатай гадаад өвчтөнд зориулан хэлмэрчлэх үйлчилгээг үзүүлдэг.